Шууд Chart

"Хавдрын эсрэг үндэсний аян" Завхан аймагт эхэллээ

2016-09-19 15:55:41

Завхан аймагт өнөөдрөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг эхлүүллээ. Энэхүү аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг 5 хоногийн хугацаанд Завхан аймагт ажиллаж үзлэг оношилгоо, мэдээлэл сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаас гадна зарим мэс заслыг хийх ажээ.

Завхан аймаг хавдрын өвчлөл ихтэй. Тиймээс Аймгийн нэгдсэн эмнэлэг хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийг шинээр нээж, хавдрын кабинет бие даасан үйл ажиллагаа явуулж буй юм байна. Хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Хавдрын эсрэг үндэсний аян" орон нутагт нэлээд үр дүнгээ өгч байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 90 гаруй мянган хүнд үзлэг оношилгоо хийж, 380 хорт хавдрыг илрүүлсэн бол 7000 гаруй хавдрыг өмнөх үед нь илрүүлэн эмчилж, 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийжээ. Аяны багийнхан Завхан аймагт ажилласныхаа дараа Сэлэнгэ аймгийг зорих юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян" Завхан аймагт эхэллээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Vнэн [202.70.46.xxx] 2016-10-25 22:47
Хмм завханы хавдрын эмч нар гэж ороондоо архидаж худлаа онош тавьж хотруу ядарсан иргэдийг явуулхаас оор юу мэддийн!!!!

Бидэнтэй нэгдээрэй