БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсын онцгой байдлын салбарт 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй гал унтраагч машин, техник тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.
Машин техникийн хувьд манайхны одоогоор ашиглаж байгаа гал унтраах машинаас 10 дахин илүү хүчин чадалтай аж.
Орон нутагт хавар, намрын улиралд ой хээрийн түймэр илүү их гардаг. Тэгвэл дээрх машин техникийн тусламжтайгаар гарч байгаа түймрийг цаг алдахгүй унтраах боломжтой гэж Хэнтий аймгийн ОБГ-ын ахлах байцаагч Г.Батсайхан, Сүхбаатар аймгийн ОБГ-ын ахлах байцаагч О.Ариунмөнх нар ярьж байна.
Одоогоор манайд ашиглагддаг галын машин хоёр тонн ус хадгалах багтаамжтай бол дээрх улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ирүүлсэн машин 20 тонны багтаамжтай аж. Зөвхөн автомашинаас гадна зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз зэрэг 10 орчим төрлийн 2400 гаруй багаж, хэрэгслийг буцалтгүй тусламжаар нийлүүлжээ.
| БНХАУ-аас гал унтраах машин хүлээж авлаа | ||
| Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.