Шууд Chart

Хуульчийн мэргэжлийн шалгалт үргэлжилж байна

2016-09-19 16:28:36

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл үргэлжилж байна. Энэхүү шалгалтын бүртгэл нь энэ сарын 8-наас ирэх сарын 23 хүртэл үргэлжлэх юм.

Шалгуулагчид цахимаар бүртгүүлэх бөгөөд үүнд шалгуулахыг хүссэн иргэд хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх ёстой гэж Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүн Р.Түвшинтулга хэлж байна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл дууссаны дараа ирэх арваннэгдүгээр сарын 23-нд сорилын шалгалт өгнө. Харин дараагийн өдрүүдэд буюу 24, 25-нд хуулийн бодлогын шалгалтыг авах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуульчийн мэргэжлийн шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй