Шууд Chart

Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтийн сэжигтнийг баривчилжээ

2016-09-20 12:14:18

Өнгөрсөн бямба гарагт Нью-Йорк болон Нью Жерсид дэлбэрэлт үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг  5 зүйл  ангиар  буруутгаж  байна. Нью Жерси мужийн  Юнион тойргийн прокурорын газраас өгсөн энэхүү мэдээллийг "Ройтерс" агентлаг дамжуулсан юм.

Хууль сахиулагчид өчигдөр Афганистан гаралтай Ахмад Рахами гэгчийг дэлбэрэлтүүдийг үйлдсэн хэргээр сэжиглэн баривчилсан байна. Холбооны  мөрдөх товчооныхон  түүнийг  эрэн  сурвалжилж байсан бөгөөд Нью Жерси мужийн Линден  хотод  баривчилжээ.  

Өнгөрсөн бямба гарагт Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтийн  уршгаар  нийт  29  хүн   гэмтэж  шархадсан  байна.  Мэргэжилтнүүдийн  урьдчилсан  шалгалтын үр дүнд  тэсрэх бөмбөгийн удирдлагын тодорхой хэсгийг дэлбэрэлтийн төвөөс 300 метрийн зайд олсон байна. Анхан шатны үзлэгээр тэсрэх бөмбөгийг гар утсаар идэвхжүүлсэн байх өндөр магадлалтай нь нотлогджээ. Хяналтын камерын бичлэгийг нарийн шалгасны үр дүнд тэсрэх бөмбөгийг байрлуулсан гэмт этгээдийн хэн болохыг тогтоох боломжтой байгааг мөн мэдээлж байсан.  Харин  Нью Жерсид болсон  дэлбэрэлтэд  азаар  хэн  ч өртөөгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтийн сэжигтнийг баривчилжээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй