Шууд Chart

Чао Прайя голд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2016-09-20 12:23:12

Тайландын нийслэл Бангкок хотоос  50 км зайд Чао Прайя  голд  өнгөрсөн  ням  гарагт гатлага онгоц осолдож,  живсний улмаас 12 хүнийг ор сураггүй болсонд  тооцогдож  байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Одоогоор ослын  уршгаар амь насаа алдсан 18 хүний цогцсыг  илрүүлэн уснаас гаргаад  байна. 

Осол  болсон нутагт   их бороотой,  бас манантай байгаа учир  эрэн хайх,  аврах  ажиллагаанд  хүндрэл  учирч байгаа ажээ.  Тайландын цагдаагийн газрын хурандаа  Сурапонга Тхампитакийн  мэдээлж байгаагаар  гатлага  онгоц  хэт олон зорчигчтой  даац  нь  хэтэрсэн байжээ.  Зорчигчид нь  бүгд  шашны  ёслолд  оролцохоор явж байсан мусульман шашинтнууд байсан гэнэ. Аврагчдын баталж байгаагаар  гатлага онгоцны ахмад өөр хөлөг онгоцтой мөргөлдөхгүй гэсэндээ гэнэт чиглэлээ  өөрчилснөөс болж  тэнцвэр нь алдагдаж,  гүүрний  бетон  тулгуурыг  мөргөсөн  байна. Энэ  нь мэдээж  даац  хэтрүүлснээс үүдсэн осол  гэдгийг мэргэжилтнүүд хэлж  байгаа юм.  Тус гатлага онгоц  50 зорчигчийн даацтай  боловч 100 гаруй хүнтэй явж байсан байна.

Тайланд улс нь  бүс нутагтаа  эдийн  засгийн хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг боловч тээврийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ  хамгийн  мууд  ордог  ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чао Прайя голд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй