Шууд Chart

Европын холбоо Крым дэх Төрийн думын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэв

2016-09-20 13:07:02

Европын  холбоо  өнгөрсөн ням гарагт ОХУ-ын  өөртөө нэгтгэсэн Крымд төрийн думын сонгууль зохион байгуулсныг хууль бус гэж үзэж  байна. Энэ тухай тус холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерики Могерини мэдэгдсэн юм. Европын холбоо ОХУ Крым болон Севастополийг хууль бусаар  нэгтгэн  авсан  гэж үздэг.  Үүнтэй холбоотойгоор Крымын хойгт болсон Төрийн Думын сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.

Түүнчлэн  Украины  газар нутгийн  бүрэн  бүтэн байдлыг дэмжиж ирсэн байр сууриа Европын Холбоо өөрчлөөгүй гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Мөн ийм байр суурьтай байгаагаа  АНУ-ын төрийн департаментаас мэдэгдсэн юм. АНУ, Европын  холбоо эсэргүүцлээ илэрхийлэн Крымын хойгийн нутаг дэвсгэрт болсон Төрийн думын сонгуульд ажиглагчдаа илгээгээгүй билээ.

Өнгөрсөн ням гарагт болсон Төрийн думын сонгуулийн урьдчилсан дүнгээр 4 нам парламентын  доод танхимд суудалтай болоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Крым дэх Төрийн думын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэв  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.254.126.xxx] 2016-09-20 15:27
хүчтэй гүрэн санасанаа хийдэг байх.Бидний монголчуудыг өдий зэрэгт авч ирсэн нь сайшаалтай.70 жил хятадуудтай байсан бол монгол монгол биш болчихсон байх байсан биз.
зочин [112.72.12.xxx] 2016-09-20 15:21
Толгойгүй юм шиг эд нарын араас дагаагүй л бол бүхнийг дарангуйлж дээрэлхэж байдаг муухай бүлэглэл
Зочин [202.21.106.xxx] 2016-09-20 14:21
ха ха оросууд өөрийнхөө газар нутаг дээр сонгуулиа яаж явуулах нь европод ямар хамаа байнаа.
Зочин [202.179.31.xxx] 2016-09-20 14:19
Америк манай тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй хамгийн сүүлийн улс байсан. үндэсний хэл соёл өв уламжлал гэж байхгүй дэлхий өнцөг бүрээс цугласан алуурчин дээрэмчидийн улс. сахалт Сталин тэргүүтэй манай орос ах нар манай өвгөдийг хэлмэгдүүлсэн ч гэсэн тусгаар улс болгож өгсөн гавъяатай ард түмэн. Оросууд туслаагүй бол өмхий америкийн шахалтаар хятадын харъя байх байсныг үгүйсгэхгүй түүхтэй мартаж болохгүй ард түмэн юм билээ шүү бид
Зочин [202.126.91.xxx] 2016-09-20 14:16
ЯМАР ХАМАА БАЙНАА
Зочин [202.179.11.xxx] 2016-09-20 14:14
Оросын сонгуулийн дүн ЕХ-д ямар хамаа байнаа Өөрсдөө тарж бутрах дээрээ тулаад байж АНУ л шахалт үзүүлж тэгж мэдэгдэл гарга гээ биз Манай орныг НҮБ-д элсэхийг улайн цайм эсэргүүцэж байсан АНУ, Чанкай ши 2 байсан юм даг Дандаа улс орны байдалд хушуу дүрж явдаг энэ корпорациудын улс ер нь юу вэ
Батдорж [122.201.21.xxx] 2016-09-20 20:22
Ёстой зөв ёвропоор хүлээн зөвшөөрүүлэх шаардлага байхгүй. Муусайн Америкууд хаа газар хагалган бутаргах задлах дайн самуун үүсгэх тэр дундаас ашиг хонжоо олоод сурсан. Тэгээд жаахан хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөө хамгаалж байна ухааны юм ярина. Тэр Иракийг хар үнэндээ америкийг эсэргүүцдэг үгэнд нь сайн ороогүйгээс болж Саддам алуулсан . Америк Иракт цөмийн бөмбөг байгааг нотоллоо гээд л Буш дайн зарлаж Саддамыг алсан сүүлд нь бөмбөг байхгүй болж таарсан ядаж уучлалт гуйсан боловуу.Өөр орон ингэсэн бол тэр ГААГын шүүхэд дуудагдаад аягүй бол хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэгтэн болоо биз.

Бидэнтэй нэгдээрэй