Цагдаагийн албан хаагчид хар тамхи худалдан борлуулдаг бүлэг иргэнийг саатуулсан байна. Энэ хэргийн сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяат 18-35 насны долоон хүн байсан байна. Мөн тэдний биеэс эд мөрийн баримтаар айс буюу мөс, каннабисийн зэрэг сэтгэцэд нөлөөлөх бодисийг хураан авсан гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Т.Оюун хэллээ.
Эдгээр этгээдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
| Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг саатуулжээ | ||
| Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.