Шууд Chart

“Galaxy note 7” ухаалаг утсыг зах зээлээс татаж эхэллээ

2016-09-20 14:42:50

“Самсунг  электроникс”  корпораци  ухаалаг утасны сүүлийн загвар болох  “Galaxy note 7”  утсаа зах зээлээс  эргүүлэн татаж эхэллээ.  Өчигдрөөс  Өмнөд  Солонгост  худалдаалагдсан энэ загварын утаснуудыг  татаж  эхэлсэн байна. Өмнөд Солонгост  нийтдээ 400 мянган “Galaxy note 7” худалдаалагдсан аж. Компанийн зүгээс энэхүү ухаалаг утсыг хэрэглэдэг хүмүүст хоёр сонголтыг санал болгож байгаа юм. Эхнийх нь дэлбэрэх аюултай гэгдэж байгаа зайгаа солиулах, хоёр дахь нь  утсаа  хураалган  мөнгөө авах.

Энэ загварын ухаалаг утасны  худалдаа  өнгөрсөн  сарын 17-ны өдөр  дэлхийн  10 оронд нэгэн зэрэг эхэлсэн. Гэвч  энэ сарын эхээр зай нь хэт  халж, тэжээл нь шатсан гэх гомдлууд хэрэглэгчдээс нь ирэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор Самсунгийн удирдлагууд  “Galaxy note 7”-гоо  шинээр сольж  өгөхөө  амлаж байсан юм.  

Компанийн тооцоогоор энэ төрлийн нийт 2.5 сая  утас борлогдоод байгаа аж.  Маргаашнаас АНУ-д худалдаалагдсан “Galaxy note 7”-г  эргүүлэн татаж эхэлнэ.

Зарим оронд  энэ  сарын  дундуур “Galaxy note 7”-гийн худалдаа албан ёсоор эхлэх байсан юм. Гэвч дээрх асуудлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Самсунгийн шинэ ухаалаг утас ийнхүү доголдолтой байсан нь тус корпорацийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, “Самсунг Электроникс”-ийн хувьцаа 10 хувиар унаад байгаа юм.

Өнгөрөгч хоёр хоногийн дотор л гэхэд тус компанийн хөрөнгийн үнэлгээ 22 тэрбум ам.доллараас буурсан билээ. Түүнчлэн Ройтерийн шинжээчид “Galaxy note 7”-той холбоотой асуудал  тус корпорацийн  нэр хүндэд сөргөөр  нөлөөлж  урт хугацаандаа  211 тэрбум ам.долларын алдагдал амсахад нөлөөлнө гэж таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Galaxy note 7” ухаалаг утсыг зах зээлээс татаж эхэллээ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-09-20 15:56
balarwaa

Бидэнтэй нэгдээрэй