Өнгөрсөн ням гарагт Берлин мужид болсон орон нутгийн сонгуульд Христийн ардчилсан нам ялагдал хүлээсэнд Германы канцлер Ангела Меркелийг буруутгаж байна. Германы иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын ихэнх нь ийм байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 93 хувь нь Ангела Меркель намынхаа ялагдлын хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ санал асуулгыг Германы мэдээллийн “НТВ”-гээс зохион байгуулжээ. Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн дүнгээр социал демократ намынхан 21.6 хувийн саналаар ялалт байгуулсан урьдчилсан дүн гараад байна. Харин канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо намынхан 17.6 хувийн саналаар хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Энэ нь тус намын түүхэнд хамгийн муу үр дүнд тооцогдож байгааг орон нутгийн хэвлэлүүд тэмдэглэлээ.
Германы канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо намынхны хувьд ийнхүү дахин хүчтэй цохилт амсаад байна. Өмнө нь Мекленбург урд Померани мужид болсон сонгуульд Германы альтернатив шийдлийн нам ялалт байгуулж байсан юм. Ер нь энэ онд болж байгаа орон нутгийн сонгуулиудад Христийн ардчилсан намынхан ялагдах болсон нь канцлер Меркелийн цагаачлалын бодлоготой холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм.
| Орон нутгийн сонгуульд ялагдсан нь Меркелийн буруу гэв | ||
| Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.