Шууд Chart

Японд хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулжээ

2016-09-20 16:56:02

Японы Кюшю, Сикаку арлуудад Малакас хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулаад  байна. Мөн байгалийн энэ гамшигтай холбоотойгоор тус хоёр арлын 32 мянган оршин суугчид нүүн шилжихийг зөвлөжээ. Түүнчлэн орон нутгийн агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулж, цуцлах арга хэмжээг нэмж авсаар байгаа юм.

Мөн Сикоку арлын Токушима мужийн уулын бүсэд оршин суудаг иргэдэд орон нутгийн эрх баригчид нүүн шилжихийг анхааруулж байна. Хар салхины нөлөөгөөр  энд хөрсний гулгаа үүсэх аюул эрсдэл нүүрлэж байгаа учир урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сануулга өгч байгаа ажээ. Орон нутгийн  эрх баригчид  орон гэрээ  орхин  нүүн шилжиж  байгаа хүмүүст зориулж аюулгүй газарт  түр хоргодох газрууд  бэлтгээд байгааг "Эн Эйч Кэй" мэдээлж байна.

Коти мужид л гэхэд  2600 гаруй  хүн нүүлгэн шилжүүлэлтийг хүлээж  байгаа ажээ.  Хар салхийг дагалдан хүчтэй аадар бороо орж  байгаагаас  зарим дүүргийн  цахилгаан хангамж доголдсон байна. Кагошима  мужид л гэхэд  246 мянган  байшин гэрэл цахилгаангүй болоод  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулжээ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй