Шууд Chart

Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа агаарын цохилтод өртжээ

2016-09-20 17:05:47

НҮБ болон Сирийн Улаан загалмайн нийгэмлэгийнхний хамтарсан хүмүүнлэгийн цуваа Алеппо хотын ойролцоо их бууны цохилтод өртсөний уршгаар олон хүн амь насаа алдаж, гэмтэж шархадсан байна. Энэ тухай  НҮБ-ын  Ерөнхий  нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Стивен О Брайен мэдэгдсэн юм. Тэрбээр мөн хүмүүнлэгийн цуваа руу санаатай  халдсан нь  батлагдвал  цэргийн гэмт хэрэг гэж тооцох  болно гэдгийг  цохон тэмдэглэсэн  байна.

НҮБ болон Сирийн Улаан загалмайн нийгэмлэгийнхэн  хамтран  Алеппо  хотынхон  хүмүүнлэгийн тусламж  хүргэхээр   энэ цувааг  гаргасан бөгөөд  цувааг Алеппогоос  зүүн хойд зүгт орших Урем эль Кубра хотод явж байх үе нь их буугаар харважээ. Урьдчилсан байдлаар олон хүн амиа алдаж гэмтэж шархадсаны дотор хүмүүнлэгийн байгууллагын  ажилтнууд ч байна гэдэг мэдээлэл аваад  байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч мэдэгдсэн юм.

Түүнчлэн Урем эль Кубра хот дахь хүмүүнлэгийн тусламжийн  бараа бүхий  агуулах,  эрүүл мэндийн төвийн барилга гэмтэж сүйдсэнийг мэдээлж байна.

Сирийн  сөргөлдөгч талууд ийм хүмүүнлэгийн цуваа хөдлөөд  байгааг мэдэж  байсан учир  зөвтгөх ямар ч шалтгаан байхгүйг бас хэлж байна. Тэрбээр энэ хэргийг  яаралтай мөрдөн шалгахыг ч уриалсан юм.

"Ассошэйтэд  Пресс"-ийн мэдээлж байгаагаар өмнө нь хүмүүнлэгийн 12 ажилтан  амь насаа алдсан аж. Оросын Сири дэх дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвийн мэдээгээр  Жебрат Ан Нусра бүлэглэлийнхэн Алеппо хотын баруун өмнөд  зүгт Сирийн Засгийн газрын  хүчний байрлал руу дайрч эхэлсэн байна.

Лалын хэт даврагчид энэ  дайралтаа хийхээсээ өмнө Алеппогийн баруун өмнөд нутаг руу их буугаар галласан байна. Тиймээс хүмүүнлэгийн цуваа руу халдсан хэрэг лалын хэт даврагчидтай холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа агаарын цохилтод өртжээ   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй