Улсын хэмжээнд санхүүжилт нь дутуу хийгдсэн 350 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил зогсчээ. Түүний нэг болох Өвөрхангай аймагт баригдах, 1000 хүүхэд суралцах боломжтой “Мэргэд” лаборатори сургуулийн барилга өнөөдөр ч ашиглалтад орж чадаагүй байна. Тус сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд жилийн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байж. Гэтэл улсын төсвөөс орох ёстой 3.5 тэрбум төгрөгөөс 1.9 тэрбум нь өнөөг хүртэл ороогүйн улмаас барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж чадаагүй байна.
Одоогоор шинэ сургуулиа хүлээсэн 1000 гаруй сурагч 350 хүүхдийн багтаамжтай хуучин сургуульдаа хичээллэж байгаа юм.
Өвөрхангай аймгийн "Мэргэд" сургуультай адил Баянхонгор аймгийн V 10 жилийн сургуулийн барилга "царцаад" хоёр жил болж байна. 1000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай энэ сургуулийн төсөвт өртөг нь 5.3 тэрбум төгрөг. Үүнээс өмнөх жилүүдэд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч барилгын ажил нь 60 хувьд хүрчээ. Энэ жилийн санхүүжилт нь орж ирээгүй юм байна.
Үүнээс гадна барилгын баганууд нь хазгай, далий учраас аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага акт тогтоожээ. Гэхдээ татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр барьж байгаа сургуулийг ингээд орхичихгүйн тулд гүйцэтгэгч компани нь хүчитгэл хийсэн байна.
Энэ мэтээр цаг хугацаа, төсөв мөнгө, чанар аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн сургуулийн барилгуудыг хэрхэн шийдэх вэ гэх гарцыг олон нийт шийдвэр гаргагчдаас хүлээж байгаа юм.
Мэдээний дэлгэрэнгүйг өнөө оройн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.
| Улсын хэмжээнд 350 гаруй сургуулийн барилгын ажил зогсчээ | ||
| Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.