Украины Ерөнхий прокурорын газраас Ерөнхийлөгч асан Виктор Януковичид дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар төлөвлөж байна. Энэ тухай Украины Ерөнхий прокурор Юрий Луценко Европын зөвлөлийн парламентын ассамблейн хорооны хуралдаан дээр мэдэгдсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Януковичийг төрийн хөрөнгө мөнгийг шамшигдуулахын тулд гэмт бүлэглэл байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Өмнө нь мөн авлигын хэрэгт холбогдуулан Виктор Януковичид хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Украины эрх баригчид Ерөнхийлөгч асан Януковичийг их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, улсын онцгой их хөрөнгийг үрэн таран хийсэн хэргээр буруутган Интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаагаа зарлаж байсан юм.
Виктор Янукович нь Украины нэртэй улс төрчдийн нэг байсан бөгөөд тэрбээр 2002-2005, 2006-2007 оны хооронд Украины Ерөнхий сайдаар ажиллаж, 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүнээр сонгогдож байсан билээ. Гэвч Майданы хувьсгалаар түүнийг албан тушаалаас нь огцруулсан бөгөөд Янукович ОХУ руу зугтан гарсан юм.
| Януковичийн эсрэг дахин эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.