Шууд Chart

Туркийн эрх баригчид 27 мянган багшийг халжээ

2016-09-20 17:43:17

Туркийн эрх баригчид  нийт 27715 мянган багшийг  ажлаас нь халсан  байна.  Тэднийг цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг удирдаж, санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа  Феттулла Гюлентэй  холбоотой гэж ийнхүү ажлаас нь халсан  байна. Энэ тухай  Туркийн Ерөнхий сайдын  орлогч  Нуреттин  Жаникли мэдэгдсэн юм.

Өнгөрсөн  долоодугаар сарын  16-ны  шөнө  Туркид төрийн эргэлт хийхийг оролдсон юм. Анкара, Стамбул хотод хяналтаа тогтоохыг чармайх үед  болсон мөргөлдөөнөөс болж  240 хүн  амь насаа алдаж, 2000 хүн гэмтэж шархадсан билээ. Туркийн эрх баригчид  энэ хэрэгт Гюленийг буруутгаж байгаа төдийгүй АНУ-ын талаас шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм.

Туркийн Ерөнхий сайдын орлогчийн  өгсөн мэдээллээр болж  өнөөг хүртэл  9464 багшийн хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэв  тэдний Гюлентэй холбоогүй нь батлагдвал ажилд нь буцааж авахаа мэдэгдэж байна.

Одоогоор  455 багш гэм буруугүй гэдгээ тогтоолгож, ажилдаа ороод байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн эрх баригчид 27 мянган багшийг халжээ  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй