Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр 15 мянган нэр дэвшигч бүртгүүлсний 7500 нь АН-ын гишүүн байна. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр намын шинэчлэлийн бодлогын талаар танилцуулсан юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогчдын шилжилт хөдөлгөөн буюу "царцааны нүүдэл"-тэй холбоотой олон асуудал үүссэн. Уг маргаантай холбогдуулан АН-аас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа. Орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин гаргахгүй байхын тулд АН-аас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ оны 12 дугаар сарын 6-нд болох хуралдаанаараа Ардчилсан намынхан намын шинэ дүрмээ баталж, даргаа сонгоно. Намын даргыг сонгохдоо нийт гишүүд дэмжигчдийн саналаар шударга явуулна гэдгийг мөн энэ үеэр илэрхийллээ. Намын хуралдаанаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэл тавихаар бэлтгэж буй юм байна.
“2017 он АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын Улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно” гэж АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат мэдээллээ.
| Орон нутгийн сонгуульд АН-ын 7500 нэр дэвшигч өрсөлдөнө | ||
| Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.