Шууд Chart

Хүмүүнлэгийн цуваа агаарын цохиолтод өртсөн нь олон улсын эвсэлтэй холбоогүй гэв

2016-09-21 15:04:09

Сирийн  Алеппо  хот руу  явж байсан  НҮБ болон  Сирийн Улаан загалмайн нийгэмлэгийнхний хамтарсан хүмүүнлэгийн цуваа  агаарын цохилтод  өртсөн нь  Сирийн Засгийн газрын хүчин, эсвэл  ОХУ-тай  л  холбоотой гэж АНУ мэдэгдэж байна. Тодруулбал, АНУ-ын  Ерөнхийлөгчийн үндэсний  аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Бен  Родс  Нью-Йорк хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  ийнхүү  мэдэгдсэн  байна. Хүмүүнлэгийн  цуваа  агаарын  цохилтод  өртсөн гэдгийг  батлах  мэдээллүүд Америкийн талд  байгааг  тэрбээр мөн баталсан байна. Ийм тохиолдолд хариуцлага  хүлээх ёстой  хоёр  л  субьект байгаа нь Сирийн  эрх баригч дэглэм,  эсвэл  Оросын Засгийн газар хэмээн тэмдэглэн хэлсэн  байна. Мөн  Оросын  Засгийн газар  энэ  бүс нутаг дахь агаарын цохилтын  хариуцлагыг хүлээх ёстой гэж  үзэж байгаагаа ч илэрхийлсэн юм. 

Харин  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга  Дмитрий Песков  хүмүүнлэгийн цуваа  руу халдсан хэргийг  тус улсад тохож  байгааг эрс  няцааж, огт үндэслэлгүй гэж мэдэгдсэн  байна.  Мөн  ОХУ-ын  батлан хамгаалахын  яамнаас  тус улсын болон  Сирийн  нисэх хүчнийхэн  хүмүүнлэгийн  цуваа руу  цохилт өгөөгүйгээ  мэдэгдэж байна.  НҮБ  болон  Сирийн  Улаан загалмайн нийгэмлэгийнхний хамтарсан  хүмүүнлэгийн цуваа  Алеппо  хотын ойролцоо  их бууны цохилтод өртсөний уршгаар  олон хүн амь насаа алдаж, гэмтэж шархадсан гэж анх мэдээлж байсан. Тодруулбал, энэ  тухай  НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн даргын  хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч  Стивен О Брайен  мэдэгдсэн  юм.  Тэрбээр мөн  хүмүүнлэгийн  цуваа руу санаатай  халдсан нь  батлагдвал  цэргийн гэмт хэрэг гэж тооцох  болно гэдгийг  ч цохон тэмдэглэж байсан юм. 

Түүнчлэн Урем эль Кубра хот дахь  хүмүүнлэгийн тусламжийн бараа бүхий  агуулах,  эрүүл мэндийн төвийн барилга гэмтэж сүйдсэнийг  мэдээлсэн. Сирийн  сөргөлдөгч  талууд ийм хүмүүнлэгийн цуваа хөдлөөд  байгааг мэдэж  байсан учир  зөвтгөх  ямар ч шалтгаан байхгүйг  мэдэгдээд  энэ хэргийг  яаралтай мөрдөн  шалгахыг ч уриалж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүмүүнлэгийн цуваа агаарын цохиолтод өртсөн нь олон улсын эвсэлтэй холбоогүй гэв  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.44.xxx] 2016-09-21 16:16
yankuudiig hultsengui dagagch uls itgenuu gehees busad bol amerikuud hiisen gedgiig bugd medej baigaa ted cnn bbc geh met hevlel medeelliin heregsleer udur shunugui orosuud hiisen geed davtaj medeelseer baigaad ergelzeend oruuldag baihgui yu uursdiiin hiisen huglee hevlel medeelleer tsarailsnii daraa zolios gargaj irneshuudee ter n orosuud geed l zutgiishdee yag tamirchdaa doping heregluuleed alt avchruuldag shig tegeed yankuud uvchtei bol doping hereglej boldog busad uls ornii tamirchid boldoggui iim l juram delhii deer togtooj baigaashdee uursdiin h umnu duugaragsdiig yamar neg baidlaar horlono uursdiinhuu tald baigaach ashiggui bol bas horlono usa gadaad bodlogo er n l iim shuudee
Зочин [202.21.106.xxx] 2016-09-21 15:31
ХАР САРМАГЧИНГЫН УЛС ОЛОН ЗУУН МЯНГАН ҮХСЭН ХҮНИЙГ БОСГОЧИХООД, ОЛОН САЯ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭДГЭЭЧИХЭЭД ЭЛИЙРЭЭСЭЙ.

Бидэнтэй нэгдээрэй