АНУ-ын U-2 тагнуулын онгоц осолдсоны уршгаар нисэгчдийнх нь нэг амиа алдсан байна. "Ассошэйтэд пресс" агентлагийн мэдээлж байгаагаар онгоц унаж эхлэхэд нисэгчид нь автомат шүхэртэй үсэрсэн байна. Гэвч нэг нисэгч нь гэмтэж, нөгөө нь амиа алджээ. Тус онгоц нь Калифорни мужийн Бил агаарын хүчний баазын тагнуулын эскадрилийнх юм байна. Онгоц сургуулилтын нислэг хийхээр баазаасаа хөөрснөөс хойш 15 минутын дараагаар ийнхүү осолдсон байна. U-2 нь агаарт зураг авч, холбоог замаас нь барьж авах чадамжтай тагнуулын онгоц юм.
Энэ төрлийн онгоцны эхний загварыг нь 1950-иад оны үеэс ашиглаж эхэлсэн юм. АНУ-ын цэргийн эрхтэнүүд U-2 онгоцыг Ойрхи Дорнодын бүс нутагт "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд ашиглахаар төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ.
| АНУ-ын тагнуулын онгоц осолджээ | ||
| Үзсэн: 1805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.