Иран гаралтай Америкийн иргэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны урд гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэн жагсацгааж байна. Тэд Ираний Ерөнхийлөгч Хасан Роухани НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо ийнхүү хүрэлцэн ирээд байгааг эсэргүүцлээ илэрхийлэн ийнхүү жагсаж байна. Энэхүү жагсаал цуглаанд олон зуун хүн оролцсон бөгөөд тэд Иранийг одоогийн дэглэмээс огцрохыг шаардаж байлаа.
Мөн 1988 онд Иранд улс төрийн хоригдлуудыг хоморголон цаазалсныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Энэ эсэргүүцлийн ажиллагаанд нэгдсэн хүмүүс Ираний эрх баригчид 1988 онд 30 гаруй мянган хүнийг хоморголон цаазалсан гэж ярьж байна. Мөн энэ жагсаалд Америкийн ардчилсан намаас сенатийн гишүүнээр сонгогдож байсан Жое Либерман оролцсон байна. Тэрбээр Ираний өнөөгийн дэглэмийг өөрчлөхийн төлөө байгаагаа илэрхийлэн энэ жагсаалд нэгдсэн байна.
Жагсагчид мөн НҮБ-ын гишүүн орны төр засгийн тэргүүн нар Ираний удирдагч Роуханиг Умард Солонгосын удирдагч Ким Чын Ын-тэй адилтган хүлээн авах ёстой гэж мэдэгдэж байлаа. Ираний Ерөнхийлөгч Венесуэлд болсон эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 17 дахь удаагийн дээд уулзалтад оролцож, Куба дахь нэг өдрийн айлчлал хийснийхээ дараа ийнхүү Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.
| Ираны Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид НҮБ-ын төв байрны гадна жагсаж байна | ||
| Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.