Шууд Chart

Японд хэт халалтаас болж 7 хоногт 563 хүн эмнэлэгт хүргэгджээ

2016-09-21 17:11:20

Японы  эмч мэргэжилтнүүд нийт ард иргэдэд хандаж  гэрээсээ гадагш гарахдаа малгай,  шүхэр  ашиглаж,  аль болох  их ус уухыг уриалсан  байна. Өнгөрсөн  долоо хоногийн  байдлаар  наранд  цохиулснаас болж 563 хүн эмнэлэгт хандсан байна.  Энэ тухай  онцгой байдлын  яамны үүрэг гүйцэтгэдэг  гал түймэртэй тэмцэх  удирдах газраас өнөөдөр мэдээлжээ. Японы  ихэнх нутагт  цаг  агаар харьцангуй сэрүүсээд байгаа ч  өмнөд  бүс нутагт  цаг агаарын хэм урьдын адил  цельсийн нэмэх 30 хэмээс буухгүй байгаа юм байна.  

Өмнөх  долоо хоногт  л гэхэд  хэт халалтаас болж 1501 хүн эмнэлэгт хэвтэхэд хүрсэн юм. Ер нь тус улсад цаг агаар хэт халснаас болж олон  хүн амь насаа алдсан тохиолдол  ихээр гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны хэт халалтаас болж нийт 100 гаруй хүн амь насаа алдаж 53 мянган хүн эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж байсан юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд хэт халалтаас болж 7 хоногт 563 хүн эмнэлэгт хүргэгджээ  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [60.95.136.xxx] 2016-09-22 00:11
Bithi shaa ypond borooni uliral ehleed seryyn orson bn odoogoor

Бидэнтэй нэгдээрэй