Шууд Chart

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 1200 өрх өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч байна

2016-09-21 17:26:47

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдээс газрыг нь худалдан авч, оронд нь орон сууц олгох ажлыг гурван жилийн өмнөөс зохион байгуулсан. Ингэснээр 24 байршилд 1500 гаруй га талбайд 38 компани орон сууц барих ажлыг эхлүүлсэн юм. Энэ хугацаанд 1500 иргэн газраа чөлөөлж өгснөөс 300 өрх нь орон сууцандаа оржээ. Харин үлдсэн 1200 өрх өнөөг  хүртэл түрээсийн байранд амьдарч байна.

Тал хувьдаа ч хэрэгжээгүй байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл зогсох вий гэж иргэд санаа зовж байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл Гэр хорооллын хөгжлийн газрын мэдэлд хэрэгжиж байсан. Гэтэл шинэ Засгийн газар Гэр хорооллын хөгжлийн газрыг  Гэр хорооллын дэд бүтцийн газар болгон өөрчилжээ.  Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын  захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Х.Азжаргалаас тодруулахад түрээсийн байранд байгаа 1200 өрх дундаас түрээсийн төлбөрөө төлөх чадамжгүй 400 өрх бий гэдгийг онцоллоо. Тиймээс ажлын хэсгийнхэн нэн тэргүүнд өвлөөс урьтаж энэ 400 өрхийн орон байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхааран ажиллана гэлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсоно уу.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 1200 өрх өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч байна  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй