Шууд Chart

Орон нутгаас ирсэн оюутнууд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэв

2016-09-21 17:33:31

Нийслэл хотод суралцаж байгаа нийт оюутнуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Гэвч тэд Улаанбаатар хотод харьяалалгүй, эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэдэг шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй байна. Тиймээс оюутнуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах бололцоогоор хангах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтарсан тушаал гарсан байна.

Энэ тушаалаар хөдөө орон нутгийн оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа аль дүүрэгт харьяалагдаж, ямар эмнэлэгт үзүүлэх бололцоотойг тусгажээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн  мэргэжилтэн Б.Болорчимэгийн яриаг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгаас ирсэн оюутнууд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэв  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй