Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүртээмжтэй байдалд анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, манай үйлчилгээний газар, албан байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, гарам, зам талбай маш ховор байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэг арга зам нь аливаа бүтээн байгуулалт барилгын ажлын зураг төслийг батлах, барилга байгууламжийг хүлээн авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай гарц, зам талбай байгаа эсэхийг шалгаж байж ашиглалтад авах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ярилаа.
Улсын хэмжээнд 116 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 60 орчим хувь нь нийслэлд амьдарч байна. Тиймээс тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал чухал хэвээр байгаа юм.
| Барилгын зураг төслийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, шат байгаа эсэхийг шалгах ёстой гэв | ||
| Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.