Туркийн Анкара хот дахь Израилийн Элчин сайдын яам руу дайрсан этгээд ямар нэгэн террорист байгууллагатай холбоогүй юм байна. Энэ тухай Анкара хотын захирагчийн газраас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Израилийн дипломат төлөөлөгчийн газар руу дайрсан этгээд нь Осман Нури Чулышкан гэгч Туркийн иргэн байсан байна. Түүний талаар мэдээллийг нягтлан шалгахад тэрбээр өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.
Мөн террорист байгууллагатай холбоотой гэж сэжиглэгдэж ч байгаагүй гэнэ. Чалышкан нь Конья хотод 1975 онд төрсөн юм байна. Тэрбээр Израйлийн Элчин сайдын яам руу дайран орохыг завдахдаа 30 см-ийн хутгатай байсан төдийгүй гартаа цүнх барьсан байжээ.
Дипломат төлөөлөгчийн газрын хамгаалалтын албаныхан сануулга өгсөн ч тоогоогүй учир хөл рүү нь буудаж шархдуулсан байна. Одоо цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Туркийн нийслэл хот дахь Израилийн Элчин сайдын яамны байр руу 2 этгээд дайран орохыг завдаж байсан юм. Тэдний нэгийг нь ийнхүү шархдуулж саатуулаад байгаа бол нөгөө нь хэргийн газраас зугтан зайлж амжжээ. Одоо Чалышкантай хамт байсан этгээдийг эрэн сурвалжилж байна.
| Анкара дахь Израилийн ЭСЯ руу дайрсан этгээдийг аюулгүй болгожээ | ||
| Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.