Монгол, Орос эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хоёр орны эрдэмтэд “Оросын холбооны улсын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Анх 1946-1949 оны хооронд ОХУ-ын их эрдэмтэн, судлаач Ефремовын удирдлага дор ЗХУ-ын шинжлэх ухааны академи, палеонтологийн хүрээлэнгийн судалгааны баг манай улсад судалгаа хийж байжээ. Ингэснээр Өмнөговийн Нэмэгтээс үлэг гүрвэлүүдийн их хэмжээний олдвор, чулуужсан яс олж илрүүлсэн байна.
Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Цогтбаатараас тодруулга авсан юм.
Эрдэм шинжилгээний хурал маргааш Монголд Ти Батаар динозаврын ясыг анх нээж байсан газар үргэлжлэх гэнэ.
| Монгол, ОХУ-ын эрдэмтэд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.