Шууд Chart

"Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

2016-09-22 16:25:19

"Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж "Оюутолгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн.  Д.Ганболдын оронд  “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатарыг томилсон. Тэгвэл ТУЗ-ийн гишүүдээр  Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ. Ингэснээр дээрх хүмүүс "Оюутолгой" компанийн Монголын талын хувийг төлөөлөх эрхтэй болж байна.

Н.Багабандийн хувьд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа тааруухан үнэлгээ авсан гэх мэдээлэл ч байдаг. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр мөн “Оюутолгой” компанид ажиллаж байжээ.


"Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг томиллоо  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй