![](/uploads/201609/news/thumb/1356ad993658391e1a0736d4b62dbca9_x3.jpg)
Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтийг түр хугацаагаар зогсоосон. Цаашлаад ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох эсэхээ энэ долоо хоногт эцсийн байдлаар шийдвэрлэхээр болсон.
Түүнчлэн Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг 80 ам.метрээс дээш талбайтай байр болон хуучин орон сууцанд олгохгүй байх зэрэг нөхцөлийг тавих болон цаашлаад ипотекийн зээл олгохдоо ямар шаардлага тавих талаар хэлэлцэж байгаа.
Одоогийн байдлаар 3000 гаруй айл өрхөд 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр шаардлагатай байна гэсэн судалгаа Монголын ипотекийн корпорацид байна.
Хэдийгээр Төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа ч зарим арилжааны банк өөрсдийн эх үүсвэрээр орон сууцны зээл олгож байгаа аж.
Зарим арилжааны банк өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгож байна | ||
Үзсэн: 1508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.