Шууд Chart

Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворыг дуурайлган хийнэ

2016-09-23 16:12:55

Монголын палеонтологи судлаачид энэ оны эхнээс “Каст макинг” нэртэй инновацийн төсөл боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл  нь Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворыг дуурайлган хийж, зарж борлуулах зорилготой юм.

Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл төслөөс орж ирсэн орлогыг лабораторийнхаа судалгааны тоног төхөөрөмжийн төрөл зүйлийг олшруулахад зориулна гэж Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн дарга Х.Цогтбаатар ярилаа. Ингэснээр Монголд олсон олдворыг гадагшаа явуулж судлуулах нь багасна гэж тэрбээр үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворыг дуурайлган хийнэ   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй