Японы Фүкүшима Даичи цөмийн цахилгаан станц 2011 онд осолдсоноос хойш тус бүс нутагт хөрсөнд шингэсэн цацраг идэвхт бодисын хор нөлөө өвс, усаар дамжин таван хошуу малд илэрч эхэлжээ. Энэ нь судлаачдад цацраг идэвхт бодисын урт хугацааны нөлөөллийг судлах таатай боломж олгосон байна.
Судалгаанд 200 гаруй үхрийг хамруулж, цацрагийн голомтоос 20 км-ийн радиуст бэлчээж, гурван сар тутамд шинжилгээ хийж цацрагийн нөлөөллийг судалсан аж. Уг нь Засгийн газраас тус бүс нутгийн хөдөө аж ахуйд тэжээж байсан бог, бод нийлсэн 3500 малыг идшинд бэлдэхийг даалгасан ч малчид эсэргүүцэж, цацрагийн маш бага түвшин нь малын чанарт нөлөөлөхгүй гэдгийг эрдэмтэд баталж чадна гэж найдсаар байна. Энэ судалгааны үр дүн ирэх гуравдугаар сард гарах юм байна.
| Цацраг идэвхт бодисын урт хугацааны нөлөөлөл малаас илэрчээ | ||
| Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.