Төмөр замын сүүлийн үеийн технологийг харуулсан худалдааны үзэсгэлэн яармаг ХБНГУ-ын Берлин хотноо нээгдээд байна.
Энэхүү үзэсгэлэнд 2900 гаруй галт тэрэг үйлдвэрлэгч компани оролцож, өөрсдийн сүүлийн үеийн бүтээл, технологийг танилцууллаа.
Салбартаа тэргүүлэгч Францын “Алстом” компани түлшнийх нь элементэд нүүрс хүчлийн хий ороогүй шатахуунаар ажилладаг хүрээлэн буй орчинд ээлтэй галт тэргээ танилцуулсан бол Хятадын төмөр замын “Роллин Стоун” корпораци галт тэрэгний үйл явцын мэдээллийг мэдрэгчтэй дэлгэц бүхий цонхон дээрээс удирдах боломжтой шинэ технологийг танилцууллаа.
Харин Японы “Хитачи” корпорацийн ерөнхийлөгч Тошиаки Хигашихара дэлхийн төмөр замын зах зээлийг дэвшилтэт технологиороо тэргүүлэх зорилт тавьснаа мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарын зах зээл эрэлтээ дагаад хурдтайгаар өсөн нэмэгдэж байна.
| Галт тэрэгний сүүлийн үеийн загварыг Берлиний үзэсгэлэнгээс харж болно | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.