АНУ-ын цагдаагийн албан хаагч өнгөт арьст залууг буудсан хоёр ч гэмт хэрэг ойрын хугацаанд гарсан. Иймд үүнтэй холбогдуулан иргэд болоод цагдаа нарын хооронд эмх замбараагүй байдал үүссэн учир Шарлотт хотод онц байдал зарлаад байна. Мөн хэрэг гарсан хоёр дахь хот болох Оклахома мужийн Талса хотын цагдааг энэ хэрэгт холбогдуулан яллажээ.
Талса хотын цагдаагийн офицер Бэтти Шэлбиг хүний аминд хүрсэн буюу эрүүгийн хэргийн нэгдүгээр зүйл ангиар яллах шийдвэр гаргасныг мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт хэрэг гарах үед хохирогч 40 настай Теренс Кратчер замын дунд машиныхаа хажууд зогсож байсан бөгөөд цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, сэжигтэй үйлдэл гаргасны улмаас түүнийг буудан амийг нь хөнөөсөн байна.
Өнгөт арьст залууг буудсан цагдаагийн офицерийн хэлж буйгаар хохирогч машинаасаа буу авахаар машины шилэнд хүрсэн учир буудсан гэх боловч түүний машинаас ямар ч буу илрээгүй байна. Мөн хохирогчийн ар гэрийнхэн хяналтын камерт үлдсэн дүрс бичлэгийг аль ч өнцгөөс харсан хохирогч Теренс Кратчерийг буудах үед тэрбээр машиндаа хүрэх нь битгий хэл гараа дээш өргөж байсан болохыг нотлож байгаа юм.
Энэ хэрэг олон нийтийн дунд бухимдал төрүүлж, хэдий цагдаагийн офицерийг хуулийн дагуу шийтгэсэн гэх боловч арьс өнгөний үзлийг энэ мэтээр дэвэргэсэн хэргүүд удаа дараа гарч эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсгээд байна.
Үүнтэй ижил хэрэг гарсан Шарлотт хотод л гэхэд хоёр өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас нэг хүний амь сүйдэж, хотод онц байдал зарлаад байгаа юм.
| Цагдаагийн албан хаагч өнгөт арьст залууг бууджээ | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.