“Yahoo” компани 2014 онд хамгийн багадаа 500 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайд алдсан нь түүхэн дэх хамгийн том цахим гэмт хэргүүдийн нэг болж байна. Үүний цаана төрийн захиалга бий хэмээн тус компанийн төлөөлөгчид өчигдөр мэдэгдлээ. Алдагдсан мэдээлэл дунд хэрэглэгчдийн нэр, цахим хаяг, гар утасны дугаар, төрсөн он сар, цахим нууц үг багтаж байгаа бол цахим картны мэдээлэл алдагдаагүй гэв.
Иймээс “Yahoo”-гийн хэрэглэгчид 2014 оноос хойш цахим хаягаа өөрчлөөгүй бол та яг одоо нэр болон нууц дугаараа өөрчлөх шаардлагатай болсныг мэдэгдэж байна.
Ийнхүү мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдаж байгаа шалтгааныг Холбооны мөрдөх товчооноос тайлбарлахдаа өнгөрсөн долоодугаар сард “Yahoo”-г “Веризон” компанид 4.83 тэрбум ам.доллараар худалдсан нь ийм төрлийн цахим гэмт хэрэгт хөрөнгө оруулж байна гэсэн юм.
Учир нь худалдагдсанаас нэг сарын дараа буюу наймдугаар сард “Yahoo”-гийн 200 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ.
| “Yahoo” компани 500 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайд алджээ | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.