Элэгний C вирусыг устгадаг “Харвони” эм манай улсад 1200 ам.доллараар худалдаалагдаж байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнэ хямдарч, өнөөдрөөс нэг курс нь 900 ам.доллар буюу хоёр сая орчим төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ.
Энэ эм нь хөгжингүй орнуудад 98 мянган ам.долларын үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай улсад “Харвони” эмийг зах зээлийн үнээс 90 хувь хямд үнээр худалдаалж байна гэсэн үг юм. Учир нь манай улс элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа учраас эрүүл мэндийн яамнаас үйлдвэрлэгч компанитай тохирч дээрх тохиролцоонд хүрсэн байна.
Элэгний B вирустай хүн эм ууж эдгэрснийхээ дараа вакцин хийлгэж, дахин өвчлөхгүй байх боломж байдаг. Харин C вириустай хүн өндөр үнэтэй эм хэрэглэж эрүүл болсон ч, дахин авчлөхгүй байх вакцинд хамрагдах боломж одооходоо байхгүй. Манай улсад С вирус устгадаг “Харвони” эм хэрэглэсэн 5000 орчим хүн байдаг. Тэдний эмчилгээний үр дүн 99 хувь буюу бүгд эрүүл болжээ.
“Омбол” компани элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв ажиллуулж, өдөрт 100-150 хүнд элэгний өвчөл, эмийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
| Элэгний эмний үнэ буурлаа | ||
| Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.