Шууд Chart

"Самсунг" компани S7 гар утсыг эргүүлэн худалдаанд гаргах хугацааг сунгалаа

2016-09-26 14:51:04

"Самсунг" компанийн хамгийн сүүлд гаргасан Самсунг S7 гар утсыг дэлхийн зах зээлээс эргүүлэн татахад хугацаа шаардлагатай байгаа тул тус утсыг БНСУ-ын зах зээл дээр дахин худалдаанд гаргах хугацааг хойшлуулаад байна. Уг нь энэ сарын 28-нд дэлгүүрийн лангуун дээрээс дахин хэрэглэгчдийн гарт очих байсан юм. "Самсунг" компани нь 2.5 сая гар утсыг батерей нь хэт халдгаас үүдэн худалдаанаас татахаар болсон. Учир нь энэ загварын утас дэлбэрсэн хэдэн арван тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

"Самсунг" компаниас энэ сарын 2-нд албан ёсоор мэдэгдэл хийж, Самсунг S7 утсыг хэрэглэхгүй байхыг хэрэглэгчдэд сануулсан. Одоогоор Өмнөд Солонгос улсад гэхэд л 200.000 хэрэглэгч утсаа буцаан өгсөн бол мөн тооны хэрэглэгч одоог хүртэл утсаа хэрэглэсээр байна. Үүнээс гадна өнгөрөгч баасан гарагт "Самсунг" компанийн 2012 онд худалдаанд гаргасан Галакси Нөүт 2 гар утас нислэгийн үеэр онгоцон дотор дэлбэрсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор АНУ-д Нөүт 7 гар утсыг зах зээлээс албан ёсоор эргүүлэн татахаар болсон байна. Мөн дэлхийн хэд хэдэн авиа компани нислэгийн үеэр гар утас ашиглах болон цэнэглэхгүй байхыг зорчигчдодоо анхааруулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Самсунг" компани S7 гар утсыг эргүүлэн худалдаанд гаргах хугацааг сунгалаа   
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй