Өнөөдөр Колумбын ард иргэдийн хувьд түүхэнд тэмдэглэгдэх онцгой өдөр тохиож байна. Учир нь тус улсын дотоодод 50 гаруй жил үргэлжилсэн хямрал эцэс болж, Колумбын Засгийн газар болон босогчдын бүлэг энхийн гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Энэ түүхэн үйл явдлаас хэдхэн цагийн өмнө тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ард түмэндээ хандаж энэхүү баярт мэдээг дуулгалаа.
Тэрбээр 52 жил үргэлжилсэн дотоодын дайныг зогсоохын тулд 6 жилийн турш цуцашгүй хүчин чармайлт гаргасны дүнд бид маш хүнд яриа хэлэлцээрийн ард гарч чадлаа. Үүнд олон хүний хичээл зүтгэл, талуудын оролцоо чухал үүрэгтэй байсан гэдгийг онцоллоо. Энэ баярт үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагаанд оролцохоор Латин Америкийн улс орнуудын төрийн тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Колумбын нийслэл Богота хотноо хүрэлцэн ирэх юм байна.
| Колумбын Засгийн газар босогчдын бүлгийн төлөөлөлтэй өнөөдөр энхийн гэрээнд гарын үсэг зурна | ||
| Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.