Өнгөрсөн баасан гаригийн үдэш АНУ-ын Вашингтон мужийн Берлингтон хотод 5 хүний аминд хүрсэн халдлагын сэжигтэн баривчлагдсан байна. Цагдаа нар хэрэг гарснаас хойш 24 цагийн дараа түүнийг гэрийнхээ ойролцоо явж байхад нь баривчилжээ. Сэжигтэн Аркан Четин нь 20 настай, Туркээс АНУ-д байнгын оршин суух эрхтэй цагаач юм байна.
Цагдаа нар түүнийг баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд одоог хүртэл юу ч дуугараагүй байгаа гэж албаныхан мэдээлж байна. Мөн энэ хэргийг террористуудтай холбоотой гэж хэлэхэд арай эрт байна. Учир нь хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа гэсэн юм. Сэжигтний халдлага үйлдэхдээ хэрэглэсэн бууны загвар болон сэтгэцэд нь ямар нэг өөрчлөлт байсан эсэх талаар мэдээлэл одоогоор алга.
Уг хэргийг дахин сануулахад, баасан гарагийн үдэш Берлингтон хотын "Каскада" худалдааны төвд одоогоор мэдэгдэж байгаачлан нэг этгээд хүмүүс рүү гал нээсний улмаас 5 хүн амь насаа алдсан юм. Тэдний дөрөв нь эмэгтэй байжээ. Сэжигтнийг хяналтын камерт үлдсэн бичлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгийн дагуу эрэн сурвалжилж, 24 цагийн дараа ийнхүү баривчилсан байна.
| Таван хүний аминд хүрсэн халдлагын сэжигтнийг баривчиллаа | ||
| Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.