Хятадын армийн нисэх хүчнийхэн Номхон далайн баруун хэсэгт хээрийн сургуулилт хийх үеэрээ Японы урд хэсгийн Окинава арлын агаарын хилд ойртож очсон тухай "NHK" мэдээлж байна. Хятадын нисэх хүчний армийн төлөөлөгч энэ тухай мэдэгдэхдээ "Су 30 загварын сөнөөгч онгоц, H6K бөмбөгдөгч онгоц болон агаарт түлш цэнэглэх зориулалттай цэргийн 40 гаруй онгоц энэхүү сургуулилтад оролцож, Окинава болон Мияака арлын хооронд ниссэн" гэсэн байна.
Албаны хүний уламжилж байгаагаар Хятад улс нисэх хүчнийхээ чадамжийг шалгах зорилгоор Номхон далайн задгай усан дээгүүр эргүүл хийх, агаарт түлш цэнэглэх зэргээр сургуулилт хийж буй юм байна. Энэхүү сургуулилт нь өөрийн улсын агаарын батлан хамгаалах бүс дотор хийгдсэн гэдгийг ч цохон тэмдэглэлээ.
Харин Япон улс хариуд нь өөрийн нисэх хүчнийхнийг өөдөөс нь илгээсэн байна. Үүнтэй ижил хэмжээний агаарын сургуулилтыг Хятад улс цаашид ч хийсээр байх болно. Учир нь энэ нь улсын батлан хамгаалах хүч, аюулгүй байдлаа хангах зорилготой болохоос биш бусад улс оронд дайсагнасан хэрэг биш болохыг мөн тайлбарласан юм. Хятад улс өмнө нь 2013 онд Зүүн Хятадын тэнгист энэ төрлийн өргөн хэмжээний хээрийн сургуулилт хийж байсан билээ.
| БНХАУ-ын бөмбөгдөгч онгоцууд Японы агаарын хилд ойртон очжээ | ||
| Үзсэн: 2191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.