Шууд Chart

Хууль сахиулах ажиллагаанд тулгамддаг асуудлуудыг хэлэлцэнэ

2016-09-26 15:58:20

“Хууль сахиулах ажиллагаа, онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль зохион байгуулна. Энэхүү хурлын үр дүнд хууль сахиулах байгууллагын ажлын арга барилыг сайжруулж эцсийн дүндээ иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм гэж Хууль сахиулахын их сургуулийн доктор, Цагдаагийн хурандаа О.Зоригт ярьж байна.

Мөн тэрбээр “Бид энэ хурлаас гадна дотоодын их, дээд сургуулиудын дунд жилдээ 100 гаруй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Манай улсаас Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр гадаадын улс оронд бүтээлээ танилцуулсан эрдэмтэн бараг байдаггүй. Энэ удаагийн хурлаас хүсч байгаа бас нэг үр дүн бол эрдэм шинжилгээний зохиол бүтээлээ дэлхийн хэмжээний томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлж, эх орныхоо нэрийг гаргах явдал юм” гэлээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль сахиулах ажиллагаанд тулгамддаг асуудлуудыг хэлэлцэнэ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй