Шууд Chart

64.2 мянган га-г ангилан хаджээ

2016-09-26 16:07:09

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаан буудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Энэ сарын 23-ны байдлаар 64.2 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 110.4 мянган га-гаас 169.7 мянган тонн үр тариа, 8.0 мянган га-гаас 83.1 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.7 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч, нийтдээ 2568 хүн гэрээгээр ажиллаж байна.

Эх сурвалж: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

64.2 мянган га-г ангилан хаджээ  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй