Азербайжан улсад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга болж байна. Улс орон даяар 125 тойрогт иргэд сонгогчдын саналыг авах хэсэг хороодыг нээн ажиллуулж байна. Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар бүх нийтийн энэ санал асуулгын гол зорилго нь төр засгийг удирдах системийг төгс төгөлдөр болгоход чиглэгдэж буй юм байна. Бүх нийтийн санал асуулгын үр дүнд улс орны удирдах шинэ албан тушаал бий болгох, Ерөнхийлөгч болон парламентын гишүүнээр сонгогдоход насны хязгаар тогтоосон байсныг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа юм.
Үндсэн хуульд нийт 29 нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд санал асуулгад оролцогчид тус бүрт нь саналаа илэрхийлэх юм байна. Энэ тухай Азербайжаны сонгуулийн төв хорооны дарга Мазахир Панахов мэдэгдсэн юм. Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын тал хувь нь энэхүү нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжихээ илэрхийлсэн цагт Үндсэн хуулиа өөрчлөх юм байна. Бүх нийтийн санал асуулгын явцыг олон улсын болон дотоодын 53 мянган ажиглагч ажиглаж байна. Иргэд сонгогчдод дахин санал өгөх боломж олгохгүйн тулд эрхий хуруунд нь өнгөгүй бэхээр тэмдэг тавьж буй аж. Мөн санал асуулгын хуудсаа хийх хайрцгуудыг шилэн болгосон байна.
| Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх санал асуулга болж байна | ||
| Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.