Филиппин улсад зика вирусын халдвар авсан 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн байна. Ийнхүү шумуулаар халдварладаг гэгддэг тус вирусын халдвар авсан хүний тоо 11-т хүрээд байгаа юм байна. Тэдний нэг нь Себу хотын оршин суугчид 19 долоо хоногтой хөл хүндтэй бүсгүй байгаа аж.
Харин Өмнөд Солонгост 14 хүн энэ вирусын халдвар авсан болох нь батлагдаад байна. Өмнөд Солонгосын эрх баригчид 2015 оны алдаагаа давтахгүйн тулд зика вирусын халдвар тархахаас сэргийлсэн онцгой арга хэмжээнүүдийг авч байгаагаа мэдэгдэж байна. Өнгөрсөн жил тус улсад Мерсийн халдвар тархсанаас болж 187 хүн энэ вирсын халдвар авч 38 нь нас барж байсан билээ. Халдварт энэ вирусаас болж Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар багагүй хохирол амсч байсан юм.
Азийн орнуудаас мөн Сингапурт энэ вирусын халдвар ихээр тархаж байгаа юм. Сүүлийн мэдээгээр 350 гаруй хүн зика вирусын халдвар авсан нь батлагдаж байсан ч сүүлийн 7 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Шумуулаар халдварладаг зика вирус нь анх 1947 онд Угандагийн ойн сармагчнаас илэрч байсан. Түүнээс хойш 5 жилийн дараа Уганда төдийгүй Танзаний иргэд энэ вирусын халдвар илэрсэн нь тогтоогдсон.
Өнөөдөр энэ вирусын халдвар Африк, Өмнөд болон Хойд Африк төдийгүй Ази, Номхон далайн орнуудад ч тархаад байгаа юм. хэдийгээр 70-аад жилийн өмнө ийм вирус байдаг нь тодорхой болж байсан ч энэхүү вирус нь эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэсэн Бразил улсын мэдээллээс болж олон улс анхаарлаа хандуудах болсон билээ.
| Филиппин улсад зика вирусын халдвар авсан 3 тохиолдол шинээр бүртгэгджээ | ||
| Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.