Шууд Chart

Энэтхэг улс Парисын хэлэлцээрт нэгдэхээ илэрхийлэв

2016-09-27 12:56:16

Энэтхэгийн Засгийн газар  уур  амьсгалын  өөрчлөлттэй тэмцэхэд чиглэгдсэн хэлэлцээрийг ирэх сард батлахаа Ерөнхий сайд  Нарендра Моди амласан  байна. Тэрбээр  өчигдөр Энэтхэгийн  өмнөд  нутгийн  Керала  мужид болсон уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. Тодруулбал, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн удирдагч Махатма Гандигийн мэндэлсэн 10 дугаар сарын 2-ны өдөр цаг уурын өөрчлөлттэй тэмцэх  энэ  хэлэлцээрт нэгдэж, соёрхон батлахаа амласан юм.

Энэтхэг улс нь уур  амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хүлэмжийн хорт хийн хаягдлын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг  улс  юм. Парисын хэлэлцээрийг уур  амьсгалын  өөрчлөлтийн  асуудлаарх НҮБ-ын завсрын конвенцид нэгдсэн улс орнуудын 21 дэх удаагийн бага хурлаар буюу өнгөрсөн оны 12 дугаар сард Парист болсон дээд хэмжээний уулзалтаас баталсан юм.

Энэ нь  нүүрсхүчлийн  хий багатай,  экологийн тогтвортой ирээдүйд хүрэх замыг засах зорилготой хэлэлцээр юм. Энд  дэлхийн цаг  уурыг  Цельсийн  1.5 хэмээс  илүү нэмэхгүй байх амлалт багтаж буй юм. Энэ  хэлэлцээрт  гарын  үсэг  зурах  боломж  энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос нээгдсэн. Түүнээс хойш дэлхийн нийт 180 орон энэ хэлэлцээрт нэгдэхээ илэрхийлж, гарын үсгээ зурцгаагаад байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээр нь нэгдсэн бүх  орноос 55 нь буюу хүлэмжийн хорт хийн хаягдлын хэмжээ нь нийтдээ 55 хувь нь ноогддог орнууд соёрхон баталснаас хойш 30  дахь хоногтоо хүчин төгөлдөр болох ёстой юм. Өмнө  нь  нийт 29 орон түүний дотор  хүлэмжийн хорт хийн хаягдал ялгаруулдаг хэмжээгээрээ дэлхийд  эхний хоёрдугаарт бичигддэг Хятад, АНУ энэ хэлэлцээрийг соёрхон батлаад байсан.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улс Парисын хэлэлцээрт нэгдэхээ илэрхийлэв   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй