Шууд Chart

Парисын авто машины үзэсгэлэн ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ

2016-09-27 14:23:49

Авто машин үйлдвэрлэгчид  ирэх  пүрэв  гаригт нээлтээ хийх Парисын автын үзэсгэлэнд оролцох бэлтгэл  ажлаа хангаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд цахилгаан хөдөлгүүртэй авто машинууд гол  байр суурийг эзлэхээр байна. "Шевроле Болт И ви" загвар  бол  хамгийн сүүлийн үеийн  цахилгаан  авто машины  нэг юм. Нэг удаагийн цэнэглэлтээрээ 380 км буюу хамгийн урт зайг  туулах хүчин чадалтай  юм  байна. Мөн Америкийн "Женерал Моторс" Европын  зах зээлд  танилцуулах  анхны  цахилгаан  машинаа  Парисын  үзэсгэлэн худалдаанд дэлгэх гэж байна.

Харин "Волксваген"-ийнхан нэг цэнэглэлтээрээ 400-600 км давхих цахилгаан машинаа танилцуулах гэж байна. Түүнчлэн "Мерседес бенз"-ийн танилцуулах загвар Парисын авто шоуны  гол чимэг  болж магадгүй гэсэн таамгийг мэргэжилтнүүд хийж байна. Авто машин үйлдвэрлэгчид цахилгаан төдийгүй хосолсон хөдөлгүүртэй машинуудаа ч танилцуулна. Мөн хамгийн  сүүлийн  загварын  авто машинаа  Парист  дэлгэн  танилцуулахаар төлөвлөж  байна. Японы авто машин үйлдвэрлэгч "Тоёота"-гийнхан  Приусын хамгийн  сүүлийн  загвараа танилцуулахаар  бэлтгэж буй юм байна. Гэхдээ "Форд", "Волво", "Мазда", "Бентли" зэрэг авто машин үйлдвэрлэгчид энэ удаагийн автын үзэсгэлэн худалдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

"Мазда"-гийн  Европын  авто"машин сонирхогчид Рено, Пижо Ситроенийг  Маздагийн стэндээс  илүү  сонирхдог  учир  өндөр  зардал гаргаж  энэ арга хэмжээнд оролцох шаардлагагүй гэж үзсэн байна. Харин "Бентли"-гийнхэн  боломжит хэрэглэгчдээ  татах  зорилготой  өөр арга хэмжээнүүдэд оролцох  учир Парисын  авто шоунд оролцохгүйгээ мэдэгдсэн  байна.  Парисын  автын  үзэсгэлэн энэ сарын 29-ний өдөр нээлтээ хийх боловч үзэгч, авто машин сонирхогчдод ирэх сарын 1-нээс үүдээ нээх юм байна. Үзэсгэлэн шоу  10 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын авто машины үзэсгэлэн ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй