Цамхаг шиг өндөр бялуу, алтаар гоёсон сүйт бүсгүй... Энэ бол Лондон хотод эхэлсэн хуримын үзэсгэлэн худалдааны гол чимэг нь болж байна. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг хатуухан шалгуураар сонгож байж оролцуулдаг байна. Жил бүр болдог үндэсний хэмжээний үзэсгэлэн худалдаанд хуримын салбарт олон арван жил ажилласан компаниуд л бүтээлээ дэлгэх боломжтой байдаг байна.
Хуримын даашинзаас эхлээд бялуу, ширээний чимэглэл, сүйт хархүүгийн хослол, зангиа гээд хуриманд хэрэгтэй бүх зүйлсийн шинэ загварууд төрдөг байна. Олон нийтийн хамгийн ихээр сонирхон үздэг зүйл нь хуримын даашинзны шинэ загварууд байдаг аж. Энэ жил энгийн мөртлөө алтлаг өнгө орсон хуримын даашинз тренд болж байна. Мөн алтлаг өнгийг дагасан бор өнгийн хээтэй даашинзыг хуримын даашинзаараа алдартай "Финикс" компани танилцуулж байна. Алтаар чимэглэсэн хамгийн тансаг даашинзыг Литвийн загвар зохион бүтээгч Ингрид Инзи танилцуулж байна. Даашинзны адилаар хуримын бялуу залуу хосуудын баярын гол чимэг нь байдаг. Тэгвэл хуримын бялууны загвар даашинзны адилаар илүү чамин болжээ.
Уламжлалт олон давхар бялуу урьдын адил эрэлт ихтэй байгаа ч алтаар чимэглэ мода ихэд дэлгэрч байна. Мөн энд сүйт бүсгүйн үс засалтын шинэ загваруудыг ч дэлгэн танилцуулдаг. Энэ үзэсгэлэн худалдаанд тэмээн хяруулын өд, үслэг эдлэлүүд ч байна. Үзэсгэлэн худалдаанд хурим зохион байгуулагч томоохон компаниуд оролцож байгаа бөгөөд энэ бизнес сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж байгааг мөн харж болохоор байна.
| Хуримын үзэсгэлэн худалдаа болж байна | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.