Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн боллоо

2016-09-27 15:11:56

Ирэх 11 дүгээр сарын 8-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээнийг "Си Эн Эн" теле суваг шууд дамжуулан үзүүлсэн юм. Цаг хагасын туршид үргэлжилсэн эхний  энэ мэтгэлцээний үеэр  хөндсөн  сэдэв нь   эдийн засаг,  аюулгүй байдалтай холбоотой байлаа. Энэ удаагийн мэтгэлцээнийг 100 орчим сая хүн үзнэ гэж тооцоолсон бөгөөд  энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн урьд өмнөх мэтгэлцээнүүдтэй харьцуулахад хамгийн олон үзэгчтэй нь байна хэмээн урьдчилан тооцоолж байсан юм.

Хоёр нэр дэвшигч талбайн хоёр талаас  гарч  ирж гар  барьснаар  халз  мэтгэлцээн эхэлсэн. Энэ удаад  Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн  сонгуульд  нэр дэвшигч Хиллари  Клинтон  халз  мэтгэлцээнийг  эхлүүлсэн юм.  Хатагтай Клинтон  эдийн засгийн асуудлыг  хөндөхдөө  бүх  нийтэд зориулсан эдийн засгийг бүтээхээ амлаж байлаа. Тэрбээр байнгын өсөлттэй орлого бүхий сайн ажлын байрыг нэмэгдүүлэхээ  амласан  байна.  Мөн гэр бүлд зориулсан нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээ, корпорациудын татварыг  өсгөхөө  ч амлаж байлаа.

Харин  Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп татварыг бууруулахын хамтаар эдийн засгаа өсгөхөө  амлаж байлаа. Тодруулбал, тэрбээр компаниудын татварыг 35-аас 15 болтол бууруулна. Ингэснээр компаниуд  гадагш гарахгүй болж, шинээр  ажлын  байр  нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Хиллари Клинтон 30 жилийн туршид АНУ-ын эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадаагүйг хэлж байлаа. Ер нь Бүгд найрамдах намын нэр дэвшигч  Дональд  Трамп  давшсан, харин  Ардчилсан намын  нэр дэвшигч  Хиллари Клинтон  өөрийн  байр сууриа  хамгаалсан  байдалтайгаар халз  мэтгэлцээн өрнөлөө гэж  ажиглагчид дүгнэж  байна.

Нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн сонгуулийн үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж тооцогддог юм. Гэхдээ рейтинг нь өндөр  байгаа нэр дэвшигчид таагүйгээр нөлөөлдөг гэж Америкийн хэвлэлүүд тодорхойлж байна. 2000 онд Ардчилсан намаас нэр дэвшигч  Альберт  Гор  рейтингээрээ  бага Жорж  Бушаас  илүү  байсан ч эхний халз мэтгэлцээндээ амжилтгүй оролцсоноос болж  Ерөнхийлөгчийн  сонгуульд  ялагдсан ч гэж  дүгнэдэг байна. Энэ удаагийн сонгуульд  Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон,  Бүгд найрамдах намын нэр дэвшигч  Дональд  Трамп нарын рейтинг 6 орчим хувийн  зөрүүтэй байгаа юм. Тодруулбал,   Хиллари Клинтоны  рейтинг илүү байгааг олон  санал асуулгын  дүнгүүд баталж байна. Түүнчлэн зарим судлаач халз мэтгэлцээний үр дүнгээр нийт сонгогчийн 5-7 хувь нь сонголтоо хийдэг гэж үздэг. Тиймээс ийнхүү ач холбогдолтой чухал арга хэмжээнд тооцогдож  байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн боллоо   
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [182.160.38.xxx] 2016-09-28 16:32
мэдээгээ найруулгийн алдаагүй бичнэ үү Монголын хэвлэл мэдээллийн багш MNB
vf [202.179.27.xxx] 2017-05-10 13:43
Өөрөө үг үсгийн алдаагүй бичнэ үү lol

Бидэнтэй нэгдээрэй