![](/uploads/201609/news/thumb/5dd8018767bd0186c5861a3abab497be_x3.jpg)
2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн MIT Арилжааны цогц систем Кастодиан банкны үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн болоод байна. Одоогийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос кастодианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Голомт Кастодиан банк, Хаан кастодиан банк, Худалдаа хөгжлийн кастодиан банк нар “ҮЦТХТ” ТӨХХК “Төвлөрсөн хадгаламжийн гишүүнчлэлийн гэрээ” байгуулаад байна.
Уг гэрээг байгуулснаар кастодиан банк төвлөрсөн хадгаламжид өөрийн болон харилцагчийн дансуудыг нээх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд системийн хувьд кастодиан банкны харилцагчдын захиалгыг хүлээн авч арилжааг зохион байгуулах нөхцөл бүрэн бий боллоо.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
"MIT" систем кастодион банкны үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн боллоо | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.