
НЭМГ-ын дарга Ш.Энхбат Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловаар ахлуулсан Англи, Германы нийт 12 төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлд 6 дахь төслийг хэрэгжүүлэх Герман Улсын багийн ахлагч, төлөөлөгч Рас Эффел НЭМГ-ын дарга Ш.Энхбатад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэн цаашдын төслийн үйл ажиллагааг танилцуулав.
АХБ нь Нийслэлд 6-р төслийнхөө хүрээнд 2 ДЭМТ, 10 ӨЭМТ төвийг шинээр барих эсвэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа 2 ДЭМТ-ийг засах, 1 ДЭМТ шинээр байгуулах ажлыг хийх зорилготойгоор судалгааны ажилдаа орсон байгаа гэв. Тэд судалгаа хийх явцдаа ДЭМТ, ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцсан ба анхан шатны тусламж үйлчилгээ, 2 дугаар шатны үйл ажиллагаа хэрхэн явагддагыг судалсан байна. Мөн цаашид хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд түлхүү хүрч ажиллах зорилготой байгаагаа ч дуулгав.
НЭМГ-ын дарга Ш.Энхбат: НЭМГ нь Азийн Хөгжлийн Банк Монгол Улсад үйл ажиллагаагаа анх явуулж эхэлсэн үеэс эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байдаг. Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь Нийслэлд төвлөрсөн байдаг ба эмзэг бүлгийн иргэдийн тоо олширч байгаа. Энэхүү эмзэг бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулж өгч байгаад талархал илэрхийлье хэмээн цаашдын ажилд нь амжилт хүсч өөрийн байгууллагын зүгээс бүхий л боломжоор дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Азийн Хөгжлийн Банкны Гадаад бодлогын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.