Тайванийн эрх баригчид "Мэги" нэртэй хар салхи ойртож байгаатай холбоотойгоор олон мянган жуулчныг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Мөн түр хоргодох 100 гаруй цэгийг зохион байгуулжээ. "Мэги" нь сүүлийн хоёр долоо хоногт Тайванийн арал дээр шуурч байгаа гурав дахь хүчтэй хар салхи юм. "Мэги" хар салхи Тайванийн зүүн эрэгт маргааш гэхэд хүрчихээр байгаа юм байна. Хар салхийг дагалдан гурав хоногийн туршид хүчтэй аадар бороо орохыг цаг уурын албаныхан анхааруулж байна. Өнгөрсөн сард Тайванийн арлын өмнөд хэсэгт "Меранти" нэртэй хүчтэй хар салхи болсны уршгаар хоёр хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн юм. Харин хоёр дахь хар салхи болох "Малакс" мөн өнгөрсөн сард болж онгоцны болон төмөр замын хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн зогсооход хүрч байсан юм. Тиймээс арлын энэ улсын эрх баригчид иргэддээ урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг сайтар өгч байна.
| Тайваньд "Мэги" хар салхи ойртож байна | ||
| Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.