Колумб улсад энх тайван тогтоож чадсан нь олон оронд үлгэр жишээ болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдсэн байна. Дэлхийн олон оронд энхийн яриа хэлэлцээ хийж байгаа хүмүүс өнөөдөр Колумбын зүг анхааралтай ажиллаж байгааг тэрбээр онцлоод, жинхэнэ үлгэр жишээ болж чадсаныг нь үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
Бан Ги Мун Колумбын Картахен хотноо болсон энхийн гэрээ байгуулах ёслолын ажиллагааны үеэр ийнхүү мэдэгджээ. Тэрбээр мөн Колумбын байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн тусламжаа НҮБ цаашид ч үргэлжлүүлэх болно гэдгийг амласан юм. НҮБ-ын системийн байгууллагууд энхийн энэ гэрээг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалах тал дээр ч хамтран ажиллах болно гэдгийг НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга амласан юм.
Тэрбээр мөн энхийн гэрээ байгуулах хэлэлцээнд Куба, Норвеги улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм. Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "Фарк" босогчдын бүлэглэлийн удирдагч Тимолеон Хименес нар 50 гаруй жилийн туршид үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох энхийн гэрээнд Картахен хотноо гарын үсэг зурцгаасан билээ.
| Бан Ги Мун: Колумб улсад энх тайван тогтоосон нь олон оронд үлгэр жишээ болно | ||
| Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.