Шууд Chart

Шинзо Абэ: Дефляцийг даван туулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно

2016-09-27 17:31:56

Японы  Ерөнхий сайд  Шинзо Абэ парламентын ээлжит чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дефляцийг даван туулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно гэж амлаад байна. Тэрбээр дэлхийн эдийн засагт  олон эрсдэл бэрхшээл  тулгарч  байгаагийн дотор  Европын холбооноос гарах Их Британи улсын шийдвэр, зарим орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан  зэрэг багтаж  байгааг сануулсан юм. 

Тиймээс "Абэномик" бодлогоо хэрэгжүүлэх үйл  явцаа  хурдасгаж,  дефляцийг даван туулахаа амлалаа. Энэ төлөвлөгөөнд эдийн  засагт дэмжлэг үзүүлэх 280 тэрбум долларын  өртөг  бүхий  цогц  арга хэмжээнүүд  багтсан байна. Мөн  Японы  Ерөнхий сайд төсвийн  тодотголоо  ирээдүйн хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж  байна.  Тэрбээр хүүхдээ хүмүүжүүлж байгаа,  ахмад  настнуудаа асран хамгаалж байгаа хүмүүст олгож  буй  дэмжлэгээ  өргөжүүлэхээ амласан юм. Энэ  нь  бүх иргэдээ  нийгмийн амьдралд  идэвхтэй хамруулах боломж олгоно гэж үзэж байгаатай нь холбоотой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ: Дефляцийг даван туулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй