Мексикийн 43 оюутан сураггүй алга болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байгааг тохиолдуулан тэдний ар гэрийнхэн, оюутан залуус жагсаал цуглаан хийгээд байна.
Тэд оюутнууд алга болсон өдөр буюу өчигдөр эсэргүүцлийн жагсаалаа нийслэл Мехикод зохион байгуулжээ. 2014 оны есдүгээр сарын 26-ны өдөр Мексикийн Игуале хотод оюутнуудыг барьцаалсан хэрэг гарсан юм. Тэднийг орон нутгийн цагдаагийнхан барьцаалж улмаар гэмт бүлэглэлийнхэнд шилжүүлэн өгсөн нь тодорхой болсон. Үүнтэй холбоотойгоор нийт 130 хүнийг баривчилсны дотор Игуала хотын захирагч асан, цагдаагийн өндөр албан тушаалтнууд ч байсан юм.
Гэвч одоог хүртэл оюутнуудын сургийг гаргаж чадаагүй байна. Мексикийн эрх баригчид оюутнуудын ар гэрийнхний шаардлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч үр дүн муутай байна. Өчигдөр Латин Америкийн энэ улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч мэдэгдэхдээ оюутнуудын ул мөрийг хайх зорилгоор Орос Европын Лидар технологийг ашиглаж байгааг мэдээлсэн. Энэ технологийн тусламжтайгаар Кокула, Игуала, Уитсуко зэрэг хотод самналт хийсэн ч үр дүн гараагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч энэ хэрэгтэй холбоотойгоор авлигатай хийх тэмцлийг чангатгах, гэмт бүлэглэлийнхнийг төр засгийн байгууллагад шургалах боломжийг хаах, цагдаагийн байгууллагад шинэтгэл хийхийн тулд Үндсэн хуулийг шинэчлэхээ зарлаж байсан юм.
| Сураггүй болсон оюутнуудын ар гэрийнхэн жагсаал хийжээ | ||
| Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.